ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ


Tix.mn тавтай морилно уу.

 

Үйлчилгээний нөхцөл


Нэг. Ерөнхий заалт

www.tix.mn нь Дижитал Гүрү ХХК-ний интернэт худалдаа болон мэдээ мэдээллийн албан ёсны цахим хаяг юм. Уг үйлчилгээний нөхцөл нь уг хуудсаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

  1. Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, www.tix.mn хуудсанд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
  2. www.tix.mn хуудас нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд энэхүү хуудас болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
  4. www.tix.mn хуудас нь тогтмол үйл ажиллагаатай байж, байнга шинэчлэгдэн хамгийн сүүлийн үеийн интертайнменд мэдээ мэдээлэл болон үндсэн үйлчилгээнүүдийг онлайнаар хэрэглэгчдэд үзүүлэхэд чиглэсэн зорилго, бүтэцтэй байна.
  5. www.tix.mn хуудас нь өдөр бүр 24 цагаар олон нийтэд нээлттэй ажиллана.

 

Хоёр. Талуудын эрх, үүрэг

  1. Хэрэглэгч www.tix.mn хуудсын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ үзвэр үйлчилгээг борлуулах хүсэлт, шүүмж зэргийг info@tix.mn цахим хаяг руу и-мэйл илгээх эрхтэй.
  2. www.tix.mn хуудсанд тавигдсан мэдээлэлтэй хэрэглэгч чөлөөтэй танилцах боломжтой бөгөөд тасалбар захиалах, худалдан авхын тулд заавал нэвтрэх шаардлагатай.
  3. Таны нэвтрэх эрх болон нууц үг нь зөвхөн таны хувийн хэрэгцээнд зориулагдах бөгөөд бусдад дамжуулах, ашиглуулах, худалдахыг хориглоно.
  4. Хэрэглэгч нь нэвтрэх нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна.
  5. Хэрэглэгч нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага байна.
  6. Хэрэглэгч нууц үгээ алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг www.tix.mn хуудас хүлээхгүй.
  7. Хэрэв таны нэвтрэх нэр, нууц үгийн нууцлал алдагдсан буюу таны эрхээр сэжигтэй үйлдэл хийгдсэн бол яаралтай нууц үгээ солих хэрэгтэй ба бидэнтэй яаралтай info@tix.mn хаяг руу бичих буюу +976-7000-6999 дугаарт холбогдоно уу.
  8. Tix.mn-нээс үйлчилгээ авахад хэрэглэгч нь өөрийн мэдээлэл болон байнгын ашиглагддаг имэйл хаягаа үнэн зөв бөглөж оруулах үүрэгтэй.
  9. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ болон үнийн дүнд хязгаарлалт байхгүй болно.
  10. Хэрэглэгч өөрийн худалдан авалтыг өөрийн профайл хуудасныхаа Захиалгын түүх гэсэн хуудаснаас харах боломжтой.
  11. Tix.mn систем нь хэрэглэгчийн имэйл хаяг болон бусад бүртгэлтэй мэдээллийг маркетингийн зориулалтаар ашиглах эрхтэй боловч хэрэглэгч өөрийн хүсэлтээр маркетингийн мэдээлэл хүлээн авахгүй хасуулах боломжтой.

 

Гурав. Хариуцлага

  1. www.tix.mn хуудасны худалдааны тэмдэгтүүд нь байгууллага болон харилцагчийн өмч бөгөөд энэхүү вэбсайтын лого нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямарч зүйлд ашиглахыг хориглоно.
  2.  www.tix.mn –ны үйлчилгээ нь хэрэглэгчдийн хувийн хэрэгцээнд ашиглагдах бөгөөп тасалбарыг хувтлан олшруулах, бөөнөөр хэвлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, дамлан зарах болон бусад бизнесийн зорилгоор ашиглахыг хуулиар хориглоно. Зөрчсөн тохиолдолд Монгол Улсын эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
  3. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдал, захиалсан үзвэр, түүний суудлын сонголтод хэрэглэгч бүрэн хариуцна.
  4. Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Дижитал Гүрү ХХК бүрэн хариуцна.

 

Дөрөв. Тасалбар худалдан авалт

  1. Tix.mn системд хэрэглэгч нэг удаагийн худалдан авалтаар нэг төрлийн тасалбараас 10 хүртлэх тасалбарыг худалдан авах боломжтой байна. Тогтоосон тооноос илүү тоогоор тасалбар авах шаардлагатай тохиолдолд Дижитал Гүрү ХХК-д хандах шаардлагатай.
  2. Хэрэглэгч суудлаа сонгон, тасалбарын тоо болон ангиллыг сонгосноос хойш 10 минутын хугацаанд тухайн суудал болон тасалбарыг систем дээр хадгална. Хэрэв худалдан авалт заасан 10 минутын хугацаанаас хэтэрвэл хэрэглэгч худалдан авалтыг дахин эхлүүлэх шаардлагатай. Дээр заасан хугацаа хэтэрсний дараа худалдан авалт хийсэн ба төлбөр данснаас хасагдсан тохиолдолд гүйлгээг буцаан олгох, эсвэл өөр суудал санал болгох замаар шийдвэрлэнэ. Энэхүү журам нь хэрэглэгч санамсаргүйгээр тасалбарыг удаан хугацаанд хадгалах эрсдлээс сэргийлэх зорилготой байна.
  3. Тасалбарын төлбөрийг амжилттай хийсний дараагаар хэрэглэгчид баталгаажилт имэйл илгээх бөгөөд тасалбарыг нууцлалтай QR болон Confirmation кодын хамт PDF форматаар илгээнэ.
  4. Хэрэглэгчийн имэйлийн тохиргооноос хамааран тасалбар агуулсан баталгаажилтын имэйл нь inbox-д очоогүй тохиолдолд Дижитал Гүрү ХХК хариуцлага хүлээхгүй.
  5. Тасалбар агуулсан баталгаажилт имэйл нь тухайн хэрэглэгчийг тасалбар авсныг нотлох төлбөрийн баримт болох тул хэрэглэгч үзвэрийг үзэж дуустал тухайн имэйлийг устгахгүй байх шаардлагатай.
  6. Үзвэрийг үзэхдээ хэрэглэгч тасалбарыг хэвэлсэн хувилбараар эсвэл дижитал хэлбэрээр буюу цахим хэлбэрээр авчран тасалбар шалгагчид үзүүлэн үзвэрийг үзнэ. Хэрэглэгч хэвэлсэн хувилбараар тасалбарыг авч ирэх тохиолдолд тасалбар дээрх нууцлалтай кодыг баллахгүй цэвэр байлгах буюу төхөөрөмж уншах боломжтой байлгах үүрэгтэй.
  7. Тухайн үзвэр эхлэхээс 30 минутын өмнө онлайн худалдааг зогсооно.

 

Тав. Төлбөрийн хэрэгсэл

www.tix.mn хуудсаар дараах төлбөрийн хэрэгслийг ашиглан худалдан авалт хийх боломжтой.

  • Дотоод банкны картаар
    • Төрийн банк
    • QPay (Хаан банк)
  • Олон улсын эрхтэй виза болон мастер картаар

 

Төрийн банктай гэрээтэй банкууд:

  • Худалдаа Хөгжлийн банк
  • Голомт банк
  • Хас банк
  • Капитал банк
  • Капитрон банк
  • Улаанбаатар хотын банк
  • Үндэсний хөрөнгө оруулалтын банк
  • Чингис хаан банк