Амьдралыг тэтгэгч О2

  • Ballet
  • 0.0

    (0)

Товч:

"Амьдралыг тэтгэгч – О2" модерн балет агаарын бохирдлын талаар өгүүлнэ

Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр (МАБХ) нь 2017 оноос Монгол Улсад тулгамдаад байгаа байгаль орчны асуудлыг олон нийтэд урлагаар дамжуулан таниулан ойлгуулах санаачилгыг эхлүүлсэн юм. Анхны тоглолтоор "Амьдралыг Тэтгэгч - H2O" нэртэй усны хамгааллын талаар анхны модерн балетын тоглолтыг "Номадик Балет" Продакшнтай хамтран танилцуулсан.2019 онд НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран "Амьдралыг тэтгэгч-O2" хоёр дахь модерн балетын тоглолтыг агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд толилуулахаар бэлтгэж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрээд байгаа билээ. НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газартай хамтран урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал учир олон нийтийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд МАБХ-ийн санаачилгыг дэмжин, балетын урлагаар дамжуулан дээрх тулгамдсан асуудлыг хөндөхийг зорьж байна.

Тоглолтын орлогыг бүхэлд нь МАБХ-т хандивлах бөгөөд ирээдүйн залуу бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад зарцуулагдана. МАБХ нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд Хөгжим Бүжгийн Консерваторын сонгодог бүжгийн сурагчид болон Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын нийт 28 бүжигчдийг АНУ-ын Колорадогийн Балетын Академийн зуны эрчимжүүлсэн сургалт, мөн Австрийн Вена хот дахь Impulstanz International Dance Festival-ийн сургалтад тус тус хамруулсан билээ.

Хөтөлбөрийн зорилго нь Монголын залуу сонгодог бүжигчдийн ур чадварыг дээшлүүлж, тэдэнд модерн болон контемпорари бүжгийн арга барилд суралцах, заах аргачлалын ялгааг олж мэдрэх, төрөл бүрийн бүжгийн дэглэлт, төрлүүдийг сурч бусад орны мэргэжлийн бүжигчидтэй танилцах, туршлага солилцох боломжийг олгоход оршино.

Хэрэв та ВИП тасалбар авбал 5 сарын 16-ны 17 цагт 976 Галлерейд болох манай үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирээрэй.

Тасалбар авах заавар энд дарна уу           VIP-₮100'000 (including invitation to exhibition|үзэсгэлэнгийн урилга багтсан) ;  Regular-₮80'000 болон ₮60'000 

Та төлбөрийн картны И-Пин-ээ мэдэх үү? И-Пин гэж юу вэ?

*Тасалбарын орлого нь Монголын Балетын Хөтөлбөрийн сургалтанд зарцуулагдах болно.  
* Proceedings from ticket sales will support the Mongolian Ballet Program trainings.

 


Насны ангилал:

G

2цаг

Гараад дууссан