Л.Мөрдорж Хөхөө Намжил

  • Opera
  • 0.0

    (0)

Товч:

Гурван бүлэгт таван үзэгдэлт дуурь

Хөгжим: Л.Мөрдорж
Цомнол: Л.Ванган, Ч.Чимид
Удирдаач: УГЗ Ц.Мөнхболд
Найруулагч: АЖ А.Дашпэлжээ
Зураач: СТАГ.Ганбаатар
Хувцасны зураач: Г.Оюун

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн "Хөхөө намжил" дуурь анх 1961 онд тайзнаа тоглогдсон ба морин хуур хөгжим үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ард түмний авьяас билгийн ширгэшгүй ундарга аман зохиол, ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хэчнээн баялаг болохыг магтан дуулсан юм.

Ноёнтойгоо үзэл бодол таараагүй учир залуу Намжилыг алс Алтай нутагт хугацаагүй цэргийн албанд явуулна. Эх нутгаа санасан Намжил уянгалаг хоолойгоороо гайхагдаж "Хөхөө Намжил" алдрыг хүртжээ. Түүний дуулахыг Алтайн дагина сонсоод Алтай нутгийг магтан дуулахыг хүснэ. Эх нутгийг нь магтан дуулсан Хөхөө Намжилд Алтайн дагина талархаж алт эрдэнэс барьсан ч төрсөн эх нутаг, амраг хүүхэн Уянгаа мөрөөдөж уулзахыг хүсэн байгаагаа хэлнэ. Алтай дагина түүнд гуурст хурдан хүлэг бэлэглэхэд Хөхөө Намжил тэр хүлгээ хөлөглөн эх нутаг амраг хүүхэнтэйгээ хормын төдийд очин уулзах болов.

Хорон санаатны ятгалгаар Уянга хүүхэн гуурст хүлгийн нь гуурсыг хайчлан хорооно. Алтайн дагина Уянга хүүхэнд гуурст хүлгийн нь дурсгалыг нь хүндэлж сүүлний хялгасаар нь чавхдас хийж морин толгойт хөгжим хийж Намжилдаа өгвөл түүний сэтгэлийн татах болно гэж зөвлөнө.

Ард олны цэцэн мэргэн ухаан, яндашгүй авьяас билэг улам бүр оргилон хөгжиж, түгэн дэлгэрч, шинэ утга санаагаар баяжиж байгаагаар дуурийн агуулга өрнөнө.

Дүрүүд: 
Хөхөө Намжил (Ард залуу), тенор
Уянга (Намжилын хайрт бүсгүй), сопрано
Алтайн дагина, меццо-сопрано
Дуганч лам, тенор
Галдан түшмэл, баритон
Түшмэл, баритон
Хувилгаан, бас

Тасалбарыг:

Ticket.mn болон 1900-1800-аас авна уу.


Насны ангилал:

G

2цаг

Гараад дууссан