Ж.Бизе Кармен

  • Opera
  • 0.0

    (0)

Товч:

Дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь

Хөгжим: Ж.Бизе
Цомнол: Проспер Меримегийн зохиолоор А.Мельяк, Л.Галеви нар
Ерөнхий найруулагч, удирдаач: УГЗ Ж.Бүрэнбэх
Хормейстер: СТА Н.Дашбямба
Бүжиг дэглэсэн: МУГЖ Х.Гэрэлчимэг
Ерөнхий зураач: СТА Г.Ганбаатар 
Хувцас дизайнер: СТА Г.Оюун
Найруулагч: УГЗЖ.Бүрэнбэх

Тайзнаа анх тавигдсан: 1875.03.03
Манай тайзнаа: 1984.04.05

Хүсэл, шунал, мэдрэмж, хүчирхийллийг тайзан дээр ихээр харуулдаг энэхүү бүтээл нь анх 1875 онд нээлтээ хийснийхээ дараа ихээхэн шүүмжлэл сонсож байсан ч тун удалгүй асар их амжилт олж, дэлхий дахинаа хэдэн зуун удаа тоглогддог хосгүй бүтээл болсон билээ. П.Меримегийн алдар сууг гэрчлэх гайхамшигт бүтээл "Кармен хүүхэн" зохиолоос сэдэвлэн дэлхийн хөгжмийн гайхамшиг "Кармен" дуурь бий болсон түүхтэй. Хувь зохиол нь ч, зан араншин нь ч халуухан, эрх чөлөөт цыган бүсгүйн дотоод ертөнцийн их эрч хүчийг гаргаж чадсанаараа "Кармен" дуурь гайхалтай юм. Уг дуурьт гардаг аагим халуунаар төөнөх Испанийн нар, хатуу дэгтэй цэргүүд, тариачид, олон түмэн, цыганууд, хил дамнан хулгайгаар наймаа хийдэг наймаачид, 19-р зууны Севиль хотыг бодитоор нь бүтээдэг юм.

УДБЭТ-ын тайзнаа энэхүү бүтээл анх монгол хэлээр тавигдаж 1985 оны 04 сарын 05-ны өдөр тоглогдсон түүхтэй. Түүний дараа буюу бүтээснээс нь 30 жилийн дараа 2013 онд дахин шинээр, франц хэл дээр, анхны эхээр нь тавьсан юм. Найруулагчаар УГЗ Ж.Бүрэнбэх ажиллаж, тайзны зураг чимэглэлийг СТА Г.Ганбаатар, хувцас хэрэглэлийг СТА Г.Оюун нар хийсэн.

Тасалбарыг:

Ticket.mn болон 1900-1800-аас авна уу.


Насны ангилал:

G

3цаг

Гараад дууссан