Ц.Нацагдорж Үүлэн заяа

  • Opera
  • 0.0

    (0)

Товч:

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь

Хөгжим: Ц.Нацагдорж ТШ
Цомнол: Ш.Шажинбат
Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
Тайзнаа анх тавигдсан: 1988.04.29

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж нь Монголын орчин цагийн хөгжмийн хөгжилд онцгой гавъяа байгуулсан хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд 4 дуурь, 1 бүжгэн жүжиг, 30 шахам симфони бүтээл, мөн тооны кино, жүжгийн хөгжим зэрэг олон зуун бүтээл туурвисны дотор Ш.Шажинбатын цомнол "Үүлэн заяа" хэмээх энэхүү дуурь, IV симфони, "Хөдөөгийн сайхан" симфони чуулбар гэсэн энэ гурван бүтээлээрээ 1993 онд Төрийн соёрхол хүртсэн билээ.

"Үүлэн заяа" дуурьт хөгжмийн зохиолч хар хорын тэмцэл, сайн муугийн явдлыг симфонийн арга барилаар илэрхийлэхийн сацуу хөгжмийн өрнүүлэг, ярилцал хэлбэрийг чадамгай ашигласнаараа манай дуурийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн, уран сайхны онцгой ач холбогдолтой бүтээл болсон юм.

"Хөгжимдөх тусам ухаан суулгах хөгжим" хэмээн үнэлэгдсэн "Үүлэн заяа" дуурийг 3-р сарын 4-ний 17 цагт УДБЭТ-ын тайзнаас сонсохыг урьж байна.

Гол дүрүүд:

ХОРОЛДОЙ, Тэргүүн ноён (бас) - СТА О.Хүрэлбаатар
НАРАНЗЭЛ, Хоролдойн охин (сопрано) - Б.Энхнаран
ТӨМӨРТӨР, Наранзэлийн нөхөр (тенор) - М.Даваадорж
ТЭНҮҮН, Хоролдойн хүү (баритон) - СТА А.Сайнбаяр
ЦУРХАЙ, шивэгчин (меццо-сопрано) - СТА М.Дариймаа
ХООВОНДОЙ, Цурхайн нөхөр (бас-баритон) - СТА Э.Бумхүү
I, II Ард - СТА Б.Алтанхуяг, Э.Отгонбат
НАЙДАН ОТОЧ - Д.Эрдэнэ-Очир

Чөтгөрүүд, нутгийн ардын дүрд найрал дуучид оролцон тоглоно.

Тасалбарыг:

Ticket.mn болон 1900-1800-аас авна уу.


Насны ангилал:

G

2цаг