Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард Аюушийн өргөн чөлөө, 13-р хороо, 3-р хороолол, Өргөө Синема Улаанбаатар-16091

(+976)-77117711 Факс: (+976)-11 367654

2007 оны сүүлээр “Сод Монгол Групп” ХХК-ын охин компани болох “Нью Тур Сафарис” ХХК дэлхийн алдарт “Варнер Брос Интернэшнл” кино компанитай хамтран “Өргөө” кино театрыг ажлыг өрнүүлснээр 4.5 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжсэн байна. Оройхон гарч ширүүхэн дайрсан уг замнал их хотын соёлд их том хувьсгал хийсэн юм. “Варнер Брос Интернэшнл” кино компанийн зөвлөгөө, хяналт, хамтын ажиллагааны үр дүнд киноны зах зээлд шинээр гарч ирж байгаа кино бүтээлүүд, шинэ мэдээ мэдээлэл зэргийг цаг алдалгүй нийслэлчүүдэд хүргэх, улмаар хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх, нийслэлийн соёл хүмүүжлийн байгууллагуудтай бодлогын хүрээнд нэгдэж ажиллах, “Зохиогчийн эрхийг хамгаалах тухай” хуулийг Монгол улсын нутаг дэвсгэрт хэвшүүлэх явдлыг дэмжих нь “Өргөө” кино театрийн нэн тэргүүний зорилго билээ. Кино театр нь дотроо тоглоомын төв, лоунж, түргэн хоолны газрыг цогцлоож өгснөөрөө онцлогтой юм.


Өргөө 1


Энэ үзвэрийн газарт одоогоор бүртгэгдсэн үзвэр алга байна.