Улсын төв номын сангийн баруун талд

(976)-70128999

Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50 дугаар тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдсан билээ. Орчин үеийн мэргэжлийн театрыг байгуулахын тулд ОХУ-аас театрын найруулагч, багш, зураач, хөгжмийн зохиолчдыг урьж жилийн хугацаатайгаар курс нээн ажиллуулсаны үр дүнд С.Буяннэхэмийн “Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа нээсэн түүхтэй. Ийнхүү Монгол оронд орчин цагийн мэргэжлийн театр буй болж Монголын үндэсний соёлын түүхэнд, нүүдэлчин ардын оюуны ертөнцөд нэгэн шинэ хуудас нээгдсэн билээ. Энэ цагаас хойш Монголын театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хэд хэдэн үе өсч өндийн хаана, хэзээ ч давтагдашгүй түүхийн баялаг өв уламжлалаа хойч үедээ үлдээж уран бүтээлээ туурвиж байна.


Улсын драмын эрдмийн театр


Энэ үзвэрийн газарт одоогоор бүртгэгдсэн үзвэр алга байна.