



Пол Атрейдес Чани болон Фременүүдтэй нэгдэж, гэр бүлийг нь сүйрүүлсэн хуйвалдагчдаас өшөө авахаар тэмцэнэ. Гэвч амьдралынхаа хайр болон хүн төрөлхтний мэдэх ертөнцийн хувь заяаны аль нэгийг сонгох хүнд сорилттой тулгарна. Зөвхөн өөрийнх нь урьдчилан харж чадах аймшигт ирээдүйг зогсоохын тулд Пол бүхнийг зорино.



Дайн Японыг сүйрлийн ирмэгт хүргэж, хоёр жилийн дараа улс орон сэргэн босож, амар амгаланг арайхийн олж эхлэх үед шинэ аюул гарч ирж, бүх найдвар хоромхон зуур нуран унана.



Малгайтай Муурын урьд өмнө үзэгдээгүй шинэ дүр төрхтэй танилцаж, ид шид, сахилгагүйтэл, хөгжилтэй үймээнээр дүүрэн адал явдалд нэгдээрэй.



Өсөх ирээдүйтэй Холливудын жүжигчин өш хонзондоо автсан аймшигт мангас болон хувирч, там мэт харанхуй зам руу уруудан орно. Энэ түүх нь хүний мөн чанараа алдах, токсик хайр дурлалын хор уршиг болон шинжлэх ухааны хүсэл тэмүүллийн харанхуй талыг өгүүлнэ.



1980-аад оны Сэлэнгийн модны үйлдвэрт өрнөх тулаан, гэмт хэрэг дунд нөхөрлөл, хүн чанар, хүч чадал, хариуцлагаа сорих эрчүүдийн түүх.



Мартагдсан Питер Паркер ганцаараа амьдарч, бүх цагаа Spider-Man байх үүрэгт зориулна. Гэвч улам нэмэгдэх дарамт түүнийг аюултай өөрчлөлтөд хүргэж, хүчирхэг шинэ дайсан гарч ирнэ.
AI чат одоогоор нээлтгүй байна.